Тасгийн мэдээлэл

Tuesday, October 2, 2018

Тасгийн эмч нар


                                    УНТЭ-ийн ЕМЗК-ийн эмч нарын товч намтар

Оргойн Сэргэлэн 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд 10 жилийн 14-р дунд сургуулийг, 1982 онд АУДэС-ийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1982 онд мэс заслын мэргэжил эзэмших курс төгссөн. 1990 онд ОХУ-ын Москва хотын 1-р АУДэС, 1994 онд Польш улсын Варшав хотын Анагаахын мэргэжил дээшлүүлэх институт, 1998 онд Солонгос улсын Ионсейн Их Сургуулийн эмнэлэгт, 2000 онд Швейцарийн Лозан хотын их сургуулийн харьяа Иверданы эмнэлэгт тус тус мэргэжил дээшлүүлсэн. 1982 оноос одоог хүртэл АУДС, АУИС, ЭМШУИС-д багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна. “Хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэл, гэдэсний түгжрэлийн үед гэдэс хаймсуурдах  аргыг сонгох нь” сэдвээр 1997 онд Анагаахын боловсролын доктор (PhD), “Ходоод, дээрх гэдэсний хүндэрсэн шархлааны мэс заслын эмчилгээг боловсронгуй болгох нь” сэдвээр 2002 онд Анагаахын Шинжлэх Ухааны доктор (D.Sc)-ын зэргийг хамгаалсан.
Ном, сурах бичиг, товхимол 6, эрдэм шинжилгээний өгүүлэл 20, илтгэл 46, аргачлал зөвлөмж 9, шинэ бүтээл 1, оновчтой санал 1, ашигтай загварын гэрчилгээ 10, анхдагчийн гэрчилгээ 1-ийг авсан.“Швейцар-Монголын мэс заслын эмч нарын сургалт” төслийн удирдагч, ДЭМБ-ын “Хөдөөгийн хүн амд үзүүлэх яаралтай тусламж” төслийн мэс заслын хэсгийн зохицуулагч, ДЭМБ-ын “Монголд зонхилон тохиолдох өвчний стандарт” төслийн гүйцэтгэх, ШУА-ийн “Мэс заслын идээт өвчний хордлого тайлах эмчилгээ” төслийн удирдагч, АУХ-ийн “Эрхтэн шилжүүлэн суулгах” төслийн гүйцэтгэгч, АШУҮИС-ийн “Хоол боловсруулах замын эрхтний эмгэг” төслийн гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байна.Анагаахын боловсролын докторын 1 ажил удирдаж, анагаахын шинжлэх ухааны докторын 2 ажилд шүүмж бичиж, магистрын 6 ажил удирдаж хамгаалуулсан.Монголын мэс засалчдын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны мэс заслын нарийн мэргэжлийн зөвлөлийн дарга, ЭМЯ-ны стандартчилалын дэд хорооны гишүүний ажлыг хавсран гүйцэтгэж байна.


 АМГАЛАН  Лувсандоржийн1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983 онд АУДэС-ыг төгсөж, 1983-1986 онд СУЭСНТөвийн клиникт мэс засалч, 1986 – 1991 УБХКТЭ-т Шастины III эмнэлгийн мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, 1991 онд УКТЭ-т мэс заслын эмч, 2007оноос УКТЭ-ын ЕМЗК-ын тасгийн эрхлэгчээр, 2010 оноос Монгол Улсын ЭШС багийн гишүүнээр, 2012 оноос ЭМЯ-ны магадлан итгэмжлэгч, 2014 оноос ЭМЯ-ны мэс заслын ерөнхий мэргэжилтэн, мэргэжлийн зөвлөлийн даргаар ажиллаж байна.1984 онд Мэс заслын олгох курс, 1985 онд Уушигны мэс заслын дагалдан курс, 1989 онд Мэс заслын мэргэжил дээшлүүлэх курс, 2003 онд БНЧех улсад Дурангийн мэс заслын курс, 2006 онд Итали улсад эрхтэн шилжүүлэх сургалтанд, 2011, 2012, 2013 онуудад БНСУ-ын АСАН төвийн ЭШС төвд тус тус мэргэжил дээшлүүлсэн.
1993 онд Ахлах зэрэг, 1995, 2001, 2006 онуудад мэргэжлийн тэргүүлэх зэрэг хамгаалсан, 2005 онд Клиникийн Профессор, 2009 онд Цээжний гялтангийн цочмог идээт үрэвсэлийн Лазер эмчилгээ сэдвээр АУ-ны Докторын зэрэг хамгаалсан. 2013 онд мэс заслын зөвлөх зэрэг хамгаалсан.1998 онд Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан, 2008 онд Монгол Улсын Шилдэг Мэс Засалч, 2008 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт Медаль, , 2011 онд Нийслэлийн хөдөлмөрийн аварга, 2011 онд Монгол Улсын гавъяат эмч цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан.


ГАНБАТ Очирын 1960 онд төрсөн. 1984 онд АУИС-ыг төгсөж, 1984-1985 онд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг Их эмч, 1986-1988 онд ЗХХБУГазрын 0427-р анги Их эмч, 1988 оноос одоог хүртэл УКТЭ-ийн МЗКлиникт мэс заслын эмчээр ажиллаж байна. 1992 онд цээжний хөндийн мэс заслын курс, 1998 онд Япон, 2006 онд Хятад, 2007 онд ОХУ, 2013 онд БНСУ АСАН төвд тус тус цээжний хөндийн мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн. 1998 онд ЭМЯ-ны хүндэт жуух бичиг, 2002 онд ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2000, 2006 онуудад Тэргүүлэх зэрэг, 2006 онд Хөдөлмөрийн хүндэт медиал, 2008 онд Нийслэлийн хүндэт иргэн, 2008 онд Клиникийн профессор, 2009 онд Алтан гадас одон, 2010 онд Шилдэг мэс засалч цол, тэмдгээр шагнагдаж байсан. 2015 онд зөвлөх зэрэг хамгаалсан.


 ЖАВХЛАНТӨР Баярлахын 1985 онд Ховд аймагт төрсөн. 2008 онд “Ач” АУДэС-ыг төгссөн. 2008-2010 онд УНТЭ-ЕМЗК-т мэс заслын резидент төгссөн. 2010-2012 онд “Номун” клиникийн эмнэлэгт мэс заслын эмч, тасгын эрхлэгч, 2012 оноос УНТЭ-ЕМЗК-т мэс заслын эмчээр ажиллаж байна. 2013, 2014 онуудад БНСУ-д АСАН төвд Цээжний хөндийн мэс заслын сургалтанд суусан. 2015 онд БНХАУ-ын Шиндао хотын эмнэлэгт цээжний хөндийн дурангын мэс заслын дээшлүүлэх курс. 2016 онд БНСУ-ын Сувон хотын Католикын их сургуулийн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангшын мэс заслын дээшлүүлэх курст тус тус суралцсан.


ЭРДЭНЭ Сандагийн 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд АУДС-ийн Хүүхдийн эмчийн ангийг төгссөн. 1982-1991 онд Архангай аймгийн Өндөр-Улаан, Хангай сумын хүний их эмчийн салбарт эрхлэгч эмчээр ажилласан. 1991 оноос АУИС, ЭМШУИС, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимд багш, ахлах багшаар одоог хүртэл ажиллаж байна. 1998 онд “Хагалгааны дараах гэдэсний гадна цоргын мэс заслын эмчилгээ” сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан. 1999, 2004 онд мэс заслын тэргүүлэх зэрэг, 2015 онд мэс заслын зөвлөх зэрэг хамгаалсан. 2004 онд клиникийн профессор цол хүртсэн. ОХУ-ын Иркутск, Томск, Улаан-Үдэд ерөнхий мэс засал, БНСУ-ын Сөүл “АСАН” Төвд дурангийн мэс засал, элэг шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр, БНЭУ-ын Fortis эмнэлэгт элэг элэг шилжүүлэн суулгах чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Эрүүлийг хамгаалахын болон боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулсан.

ОТГОНБАЯР Майдарын 1972 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1990-1992 онд ЗХУ–н Ленинград  хотын хүүхдийн эмчийн дээд сургууль, 1992-1998 онд ЭМШУИС-г Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1998-2000 онд СБД, СХД нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ , гэмтлийн мэс заслын эмч, 2000-2002 онд Шастиний нэрэмжит клиникийн төв эмнэлэгт мэс заслын дадлагажигч эмч, 2002 оноос УКТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мэс заслын эмч, 2011 оноос УНТЭ-ийн Хэрх ,үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгчээр ажиллаж байна.1999-2001   Ерөнхий мэс заслын эмчийн мэргэжил олгох сургалт, 2005 онд АНУ-ын Араканзас муж , Жонсворо хот Сан Бернард эмнэлэгт ерөнхий мэс заслын дадлага, 2007 онд Солонгос улсын Жонг-Санг Үндэсний Их Сургуулийн эмнэлэгт Өвдөг, түнхний үенд хиймэл үе  суулгах мэс засын мэргэжил дээшлүүлэх сургалт (fellowship), 2008-2011 онд Солонгос  улсын  Халлум их сургуульд  “ Enhanced Osteogenic Effect of Kaempferol on the Healing Process of  Murine Tibial Shaft Facture” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан, 2008-2011 онд Солонгос улсын Халлим Их Сургуулийн эмнэлэгт Өвдөг, түнхний үенд хиймэл үе  суулгах мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалтад (fellowship) тус тус хамрагдсан. 2015 онд зөвлөх зэрэг хамгаалсан.


ДАШЦОГТ Содномпилийн1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998-2004 онд ЭМШУИС-ийн АУСургууль, 2004-2006 онд мэс заслын резидентур төгссөн. 2006 оноос УКТЭ-ийн ЕМЗК-т их эмчээр ажиллаж байна.2008 онд Солонгос улсын Гёнг Санг Үндэсний Их Сургуулийн эмнэлэгт Өвдөг түнхний хиймэл үений мэс заслын чиглэлээр, 2012онд Солонгос улсын Халлим Их Сургуулийн эмнэлэгт Мэдрэлийн мэс заслын чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. 2012 онд магистрын зэрэг хамгаалсан. 2015 онд ахлах зэрэг хамгаалсан.

ТЭМҮҮЛЭН Мягмарсүрэнгийн1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001-2006 онд ЭМШУИС-г   Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2007-2008 онд СБД-р 4-р хорооны өрхийн эмнэлэгт, 2008-2009 онд СЗКТЭ-т дадлагажигч эмч, 2011 оноос  УНТЭ-н  Хэрх, үе судлал, үе сэргээх төвд мэс заслын эмчээр ажиллаж байна. 2009-2010 онд Солонгос улсын Гёнг Санг Үндэсний Их Сургуулийн эмнэлэгт Өвдөг, түнхний үенд хиймэл үе суулгах мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалт (fellowship), 2009-2011онд  Ерөнхий мэс заслын эмчийн мэргэжил олгох сургалт, 2011-2012 онд Солонгос улсын Халлим Их Сургуулийн эмнэлэгт Өвдөг , түнхний үенд хиймэл үе суулгах болон  Өвдөг мөрний үений дурангийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх  сургалт (fellowship), 2014 онд Тайланд улсын Бумрангарад эмнэлгийн Ортопедик мэс заслын тасагт Өвдөг , түнхний үенд хиймэл үе суулгах болон  Өвдөг мөрний үений дурангийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх  сургалтанд (fellowship) тус тус хамрагдсан. 2014 оноос ЭМШУИС-д АУ-ны Магистрантурт суралцаж байна. 2015 оноос УБ-Сонгдо эмнэлэгт ортопед мэс заслын эмчээр ажиллаж байна.

ТҮВШИНЖАРГАЛ Болдбаярын Улаанбаатар хотод төрсөн. 2011 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2013 онд ЭМШУИС-ийн резидентурийг Мэс заслын эмчээр сурч төгссөн. 2012 оноос УНТЭ-н Хэрх үе судлал, үе сэргээх төвийн үений мэс заслын багийн гишүүнээр, 2013-2014 онд АШУҮИС-н Мэс заслын тэнхимд гэрээт багшаар, 2014 оноос АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимд дадлагажигч багшаар болон УНТЭ-т гэрээт эмчээр тус тус ажиллаж байна. Мөн 2014 оноос ЭШС багийн гишүүнээр ажиллаж байна.2013 оноос эхлэн АШУҮИС-ийн магистрантурт суралцаж байна.2013 онд БНСУ-д Солонгосын Хавдарын Төв Эмнэлэгт яс булчингийн хавдарын мэс заслын чиглэлээр, 2014, 2015 онд БНСУ-н АСАН төвд элэг шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.


Чойдог Оюунбатын 1989 онд Улаанбаатар хотод төрсөн. 2006-2012 онд АЧ АУ-ны дээд Сургуулийг хүний их эмч мэргэжлээр сурч төгссөн. 2012-2014 онд мэс заслын резидентур, 2013 онд Солонгос улсын Солонгосын Ён Са Саран Төв Эмнэлэгт артропласти, үений дурангийн чиглэлээр мэргэжил суралцаж төгссөн. Одоо УНТЭ-т Хэрх үе судлал, үе сэргээх төвийн үений мэс заслын багийн гишүүнээр ажиллаж байна.


ТҮДЭВДОРЖ Санжсамбуугийн 1982 онд Ховд аймагт төрсөн. 2007 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр сурч төгссөн. 2013 оноос УНТЭ-т мэс заслын эмчээр ажиллаж байна. 2017,2018 онуудад БНСУ-ын АСАН эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.




МӨНХБОЛД Туулын 1985 онд Улаанбаатарт төрсөн. 2007 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр сурч төгссөн. 2011-2014 онд Япон улсын Күюшү Их сургуульд АУ-ы докторын зэрэг хамгаалсан. 2014 оноос УНТЭ-ийн ЕМЗК-т мэс заслын эмчээр ажиллаж байна. 2015 онд БНСУ-ын Борамаэ эмнэлэгт дурангийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 2016,2017,2018 онуудад БНСУ-ын АСАН эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.  

ОТГОНБАЯР Сэтэвдоржийн1979 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 2002 онд АУК, 2008 онд “Ач” АУДС, 2010 онд УКТЭ-т мэс заслын резидентур төгссөн. 2010 оноос УНТЭ-т ЕМЗК-т мэс заслын эмчээр ажиллаж байна. 2013 онд БНСУ-д ходоодны мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, 2015 онд АШУҮИС-ийн МДИ-д дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг төгссөн.


 ИШДОРЖ Цэдэн-Ишийн
Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор, АУ –ны магистр.1967 онд Улаанбаатар хотын 1-р амаржих газар төрсөн. 1990 онд АУДэС–г хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1990–1993 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт их эмчээр ажилласан. 1993–2011 онуудад АУИС, ЭМШУИС –ийн мэс заслын тэнхимд багш, ахлах багшаар ажиллаж байсан. 2011 оноос УКТЭ, УНТЭ–ийн Ерөнхий мэс заслын клиникт эмчээр ажиллаж байна.
1991 онд Мэс заслын эмчийн мэргэжил олгох курс, 1995 онд Дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын курс, 2002 онд Хэвлийн дурангийн мэс заслын курст суралцаж төгссөн. Хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл – 57. 1998 онд “ Бамбай булчирхайн өвчний мэс заслын эмчилгээний асуудалд “ сэдвээр АУ –ны магистрын зэрэг хамгаалсан. ОХУ, БНХАУ, БНСУ –д тус тус мэргэжил дээшлүүлсэн. 2010 онд Клиникийн профессор цол хүртсэн. 2014 онд “Цочмог панкреатит”,“Цочмог аппендицит” ном бичиж хэвлүүлсэн. 2015 онд мэс заслын зөвлөх зэрэг хамгаалсан.  
БАТ-ИРЭЭДҮЙ Бадарчийн 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд ЭМШУИС-ийг хүний их эмчээр төгссөн. 2007 онд мэс заслын резидентурт суралцаж төгссөн. 2007 оноос УНТЭ-т Мэс заслын эмчээр, 2009 оноос ЭШС багийн гишүүнээр ажиллаж байна. БНСУ, БНЭТ, БНХАУ зэрэг орнуудад тус тус мэргэжил дээшлүүлсэн. 2013 онд цээжний хөндийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 2015 онд мэс заслын ахлах зэрэг хамгаалсан. 2015 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмч цол тэмдгээр шагнагдсан.
ГАНЗОРИГ Батжаргалын  1982 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд ЭМШУИС-ийг хүний их эмчээр төгссөн. 2007 онд мэс заслын резидентурт суралцаж төгссөн. 2007-2014 онд УНТЭ-т Мэс заслын эмчээр ажилласан. 2009 оноос ЭШС багийн гишүүнээр ажиллаж байна. БНСУ, БНЭТ, БНХАУ зэрэг орнуудад тус тус мэргэжил дээшлүүлсэн. 2013 онд булчирхайн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

БАТСАЙХАН Батсуурийн Сэргэлэн овогт Батсуурийн Батсайхан нь 1976 оны 05-р сарын 23-нд Улаанбаатар хотын I төрөхөд мэндэлсэн болно. Эцэг Баатарын Батсуурь, эх Балдандоржийн Сэлэнгэ нарын анхны хүү болж мэндэлсэн. 1984 онд Улаанбаатар хотын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18-р дунд сургуульд элсэн орж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Орос хэл, англи хэл, монгол бичгийн мэдлэгтэй. 1994 онд АУИС-ийн Эмчилгээний факультетэд элсэн орж 2001 онд төгссөн. 2002-2004 онуудад Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын менежерээр төгссөн. 2007 оноос ЭМШУИС-ийн Ерөнхий мэс заслын резидентурт элсэн 2009 онд төгссөн. 2009 оноос УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мэс заслын их эмчээр ажиллаж байна. 2012-2013, 2013-2014 онуудад тус бүр 6 сарын хугацаатай Щвейцарь болон БНСУ-д судасны мэс заслаар нарийн мэргэжил эзэмшсэн. 2014 онд Бөөр, элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга барилд БНСУ-д суралцсан. 2014 онд Эрүүл Мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан
2016 оноос Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд мэс заслын их эмчээр ажиллаж байна.


МӨНХЧУЛУУН Баянжаргалын 1984 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. 2008 онд Ач АУДС-ийг төгссөн. 2011 онд мэс заслын резидентурт суралцаж төгссөн. 2011 оноос УНТЭ-т ажиллаж байна. 2011 онд АУ-ны магистрын зэрэг хамгаалсан. 2012 онд мэдрэлийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. БНСУ, Турк, Австри улсуудад мэргэжил дээшлүүлсэн.


БАТТӨР Энхбаатарын 1988 онд Хэнтий аймагт төрсөн. 2012 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр сурч төгссөн. 2014 онд АШУҮИС-ийн МДИ-ийн ерөнхий мэс заслын резидентурыг төгссөн. 2015 оны 02 сараас УНТЭ-т мэс заслын эмчээр ажиллаж байна.




БАЯРМАГНАЙ  Мөнхжаргалын 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2012 онд АШУҮИС-ийг хүний их эмчээр төгссөн. 2014 онд АШУҮИС-ийн МДИ-т  мэс заслын резидентурт суралцаж төгссөн. 2014 оны 12 сараас УНТЭ-ийн ЕМЗК-т дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын эмчээр ажиллаж байна.



Мэндсайханы Золбоо 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд Орос-Монголын хамтарсан 3-р сургууль төгссөн. 2011 онд ЭМШУИС –ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2014 онд ЭМШУИС –ийн МДИ –ийн мэс засал судлалаар резидентурын сургалтанд суралцаж, мэс заслын эмч мэргэжил эзэмшсэн. 2013-2014 онд БНСУ –ын Халлим Их Сургуулийн “Чунчён Халуун Зүрх” эмнэлэгийн ортопед мэс заслын тасагт гэмтэл, хиймэл үе суулгах мэс заслын сургалт, 2016 онд УНТЭ –ийн ЕМЗК –т дагалдан мэс заслын эмчийн сургалт, 2016 онд Сөүлийн Бураме эмнэлэгт хоол боловсруулах замын мэс заслын сургалт, 2017 онд Вилтцийн нэрэмжит нуруу нугасны мэс заслын эмнэлэгт нурууны бичил хүрцэт мэс заслын сургалтанд хамрагдсан. 2017 онд АШУҮИС –ийн магистрантурын сургалтанд хамрагдаж байна. 2017 онд Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгт мэдрэлийн мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдан суралцаж байна. 


ЦЭРЭНБАТ Базарсадын1989 оны 05-р сарын 01-нд Улаанбаатар хотын 2 төрөхөд мэндэлсэн болно. Эцэг Гарьдын Базарсад, эх Балжиннямийн Оюунцэцэг нарын гурван хүүхдийн бага хүүхэд болно. 1997 онд Улаанбаатар хотын Ирээдүй цогцолборын 86-р сургуульд элсэн орж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2007 онд ЭМШУИС-ийн Эмчилгээний ангид элсэн орж 2013 онд төгссөн. 2014 оноос УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын резидентурт элсэн 2016 онд төгссөн. 2017 оноос УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасагт мэс заслын их эмчээр ажиллаж байна.  2016-2017 онд 3 сарын хугацаатай БНСУ-д ерөнхий мэс заслын чиглэлээр суралцсан.
2017 оноос УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн.2018 оноос БНСУ-ын Асан Эмнэлэгт /Asan medical center/Элэг цөс нойр булчирхайн мэс засал болон Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар /Fellowship/ Сургалтанд суралцаж байна. 

БАЯРЦЭНГЭЛ Өлзийбатын1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд 10 жилийн 72-р дунд сургууль төгссөн. 2013 онд “Ач” Анагаах Ухааны Дээд Сургууль төгссөн. 2016 онд АШУҮИС –ийн мэс заслын резидентурын сургалтыг дүүргэж, мэс заслын эмч мэргэжил эзэмшсэн. 2016 онд БНСУ –ын Чосун их сургуулийн эмнэлэгт Ерөнхий мэс заслын дээшлүүлэх сургалтанд суралцсан. 2017 онд БНСУ –ын Халлим Их сургуулийн эмнэлэгт Ортопед мэс заслын чиглэлээр суралцаж ортопед мэс засалч мэргэжил эзэмшсэн. 2018 оноос УНТЭ –ийн ХҮСҮСТ –ийн тасагт мэс заслын эмчээр ажиллаж байна.


 ЭНХТАЙВАН Нарангэрэлийн1989 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд Нийслэлийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль төгссөн. 2011 онд ЭМШУИС –ийн эмчилгээний ангийг төгсөж хүний их мэргэжил эзэмшсэн. 2015 онд АШУҮИС –ийн мэс заслын резидентурын сургалтыг дүүргэж, мэс заслын эмч мэргэжил эзэмшсэн. 2015 онд БНСУ –ын Халлим Их сургуулийн эмнэлэгт Ортопед мэс заслын чиглэлээр суралцаж ортопед мэс засалч мэргэжил эзэмшсэн. 2016 оноос АШУҮИС –ийн магистрантурын сургалтанд хамрагдан суралцаж байна. 2017 оноос УНТЭ –ийн ХҮСҮСТ –ийн тасагт мэс заслын эмчээр ажиллаж байна.





No comments:

Post a Comment