Тасгийн мэдээлэл

Tuesday, October 2, 2018

Орчин үеийн мэс засал, мэдээгүйжлийн тоног төхөөрөмж



2012 он:Drager-fabius Gspremium 
        Эмнэлгийн аюулгүйн технологийн салбарт олон улсад тэргүүлэгч Drager-н бүтээдэхүүн зохиомол амьсгалын автомот хяналттай. Амьсгалын хүрээ нь дулаацуулагчтай бага урсгалтай мэдээгүйжүүлгийг онцгой нарийвчлалтайгаар явуулах боломжтой, хос болон тусдаа дэлгэцтэй аппарат










2012 он: Rotem
        Уг системээр цусны бүлэгнэлтийн байдлыг маш түргэн хугацаанд үнэлсэнээр клиникийн чухал ач холбогдолтой мэдээллүүдээр хагасанаар өвчтөний амь насыг аварна.







2013 он: Cusa Integra
        Өндөр давтамжтай хэт авиагаар элэг болон цуллаг эрхтэнийг тайрах, өөлөх зэрэг мэс засалд хэрэглэгдэнэ. Элэгний донорын мэс засал элэгийг төрөл бүрээр хэсэгчлэн тайрахад хэрэглэгдэнэ. Одоогийн байдлаар зөвхөн тус эмнэлэгт ашиглагдаж байгаа ганц аппарат Судас болон цөсний замыг гэмтээх зэрэглэл бага.








2012 он: Seiler Evalution Zoom 
        Артери венийн судас болон цөсний зам залгахад хэрэглэгддэг микроскоп. 12.5-20 дахин эдийг томруулах чадамжтай.










2012 он: IRON INTERN-ШАРХ ТЭЛЭГЧ
        Хэвлийн хөндийн болон элэг шилжүүлэн суулгах, элэг тайрах мэс засалд хэрэглэгдэнэ. Шархны цар хүрээг томосгож өгдөг ач холбогдолтой.






2013 он: BIS Technology-BIS VISTA
        Хагагааны үеийн мэдээгүйжүүлгийн явцад тархины цахилгаан бичлэгийн өгөгдөхүүнүүдийг богино хугацаанд боловсруулсанаар эмийн үйлчлэлээр үүсгэж буй мэдээгүйжүүлэг болон тайвшруулалтын явцад илрэх өвчтөний хариу урвалыг тусгайлан үнэлсэнээр эмийн тунг хувь хүнд нь нарийн тохируулж, тун хэтрэх эсвэл багадахаас сэргийлж найдвартай ажиллагааны түвшинг хангаж ажиллах боломжийг бүрдүүлдэг.

2013 он: GEM PREMIER 3500 
        Gem premier 3500 нь урьд хожид байгаагүй энгийн хэрэглэхэд хялбар, уян хатан, найдвартай, эмнэлэг болон лабораторийн цар хүрээ, хэрэгцээнд нь тохируулан ашиглах боломжтой, хүчин чадал өндөртэй аппарат юм. Уг аппарат нь хүний цусанд дахь хүчил шүлтийн байдал, нүүрсхүчлийн хий болон хүчилтөрөгчийн парциаль даралт, эрдэсүүд, гемоглобин, гематокрит, лактатын хүчлийг тодорхойлдог тул оношилгоо эмчилгээний чухал ач холбогдолтой мэдээллүүдээр хангана.




2012 он: Cell Saver 5+
         Элэг шилжүүлэн суулгах болон томоохон мэс засалд өвчтөнөөс алдсан цусыг цэвэршүүлэн өөрт нь сэлбэх зориулалттай аппарат.







2012 он: ERBE VIO 300D
         Усны өндөр даралтаар элэг болон цул эрхтэн тайрахад хэрэглэгддэг. Иж бүрдэлдээ АРГОН хийгээр түлж цус тогтоох моно болон биполиар түлэгчтэй, өргөн цар хүрээтэй томоохон мэс засал, элэг шилжүүлэн суулгах болон дурангын мэс засалд тус тус ашиглагдаж байан.






2000 он: The Belmont, FM
         Уг систем нь томоохон мэс заслын явцад цус болон коллойд, кристаллойд уусмалуудыг физиологийн температурт хүргэн бүлээсгэж, 20-1000 мл/мин хурдтайгаар судсаар сэлбэх боломжтой, температур, шугам дахь даралт, шингэнд агаар байгаа эсэхийг хянаж, эрсдэлээс хамгаалсан дохио өгдөгөөрөө аюулгүй байдал бүрэн хангагдсан. Одоогоор дэлхийн 30 гаруй оронд 3000 орчим ийм системийг хэрэглэж байна.





2012 он: TOMPSON'S-ШАРХ ТЭЛЭГЧ
         Хэвлийн хөндийн болон элэг шилжүүлэн суулгах элэг тайрах мэс засалд хэрэглэгдэнэ. Шархны цар хүрээг томсгож өгдөг, хөдөлгөөнгүй байдал ажилбарын үеийн талбайг хүрэлцээтэйгээр хадгалж чаддаг ач холбогдолтой.
 

No comments:

Post a Comment